Украин Крымыг алдсан гэж Помпео үзэж байна

Украины хувьд Крым алдагдсан гэж АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео хэлжээ.  Учрыг мэдэх хүний мэдэгдсэнийг иш татан “Новоре время” порталд ингэж бичсэн байна.

Тэр хүний хэлснээр,  Помпеотай хийсэн уулзалтын үеэр Крымын татарын нэг идэвхитэн эмэгтэй хойгийг дэмжихийг түүнд уриалжээ. Төрийн нарийн бичгийн дарга хариулахдаа, “Украин Крымыг өгчихсөн”, харин Орос бол “ямар нэг зүйлийг нь булаан авчихаж болох” тэр орон биш. Тиймээс  Украины хувьд Крым алдагдчихсан, “дэлхийн тоглогчид үүнийг мэдэж байгаа” гэжээ.

Төрийн нарийн бичгийн дарга нэгдүгээр сарын 31-нд Киевт албан ёсны айлчлал хийж, Владмир Зеленский болон бусад сайдтай уулзсан юм. 

Оросын эрх баригчид Крымын хамаарлын тухай асуудал нэгэнт хаагдсан гэж үздэгийг тэмдэглэвэл зохино.

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ