Ноход нь эзнийхээ хорт хавдрыг мэдэрч, түүнийг аварсан гэнэ


Британийн Уэльсийн оршин суугч эмэгтэй хөхнөөс нь гарах эвгүй үнэрийг мэдэрч байсан нохдынхоо ачаар хорт хавдрыг цаг алдалгүй илрүүлжээ. “Дейли стар” сонинд ингэж бичсэн байна.

Беа, Эния гэдэг хоёр герман овчарка нохой нь нэг л хачин байдалтай болж  эхлэснийг 65 настай Линда Манкли анзаарчээ.  Ноход эзнийхээ хөхийг үнэрлэж,  түүнд хушуугаа наах болсон байна. “Ноход урьд нь огт ингэдэггүй байсан учир, энэ нь хачирхалтай санагдаж, ямар нэг юм болж дээ гэж бодоход намайг хүргэсэн. Тийнхүү ноход маань намайг аварсан юм” гэж Манкли ярьжээ.

Тэр эмнэлэгт хандаж, хөхний шинжилгээ хийлгэсэн байна. Түүнийг хөхний хурц хэлбэрийн хавдартай болж, тунгалгийн булчирхайнууд гэмтэж эхлэснийг эмч нар Манклид хэлжээ.

Эзэн нь химийн гурав дахь ээлж эмчилгээг хийлгэж дуусах хүртэл нохойнууд нь бахь байдгаараа л байсан гэнэ. Харин  “Беа, Эния хоёр намайг үнэрлэхээ болиход, химийн эмчлгээ амжилттай болж, хавдар байхгүй болж гэдгийг би ойлгосон юм” гэж Манкли ярьсан байна. Нохойнууд маань миний амийг аварсан юм,  чухамхүү хачирхалтай байдал нь намайг шинжилгээ хийлгэж, хавдрыг эрт үед нь илрүүлэхэд тус болсон хэрэгн” гэж эмэгтэй хэлжээ.

Манкли одоо өвчнийг дахиулахгүйн тулд гурван сар тутамд химийн ээлж эмчилгээ хийлгэдэг байна.

АНУ-ын нэг эмэгтэй гэдсийг нь үнэрлэж, хамраа наадаг байсан нохойныхоо ачаар хорт хавдрыг цаг тухайд нь илрүүлсэн тухай үүнээс өмнө мэдээлж байжээ.  Эмч нар түүнийг  гурав дахь үедээ орсон өндгөвчийн хорт хавдартай болжээ гэсэн онош тавьсан байна.

Б.Атар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ