Коронавирусаар одоогийн байдлаар 23,6 мянган хүн халдвар авч,491 хүн нас бараад байна
Хоногт 66 хүн нас баржээ .Дэлхий нийтийг түгшээж буй 2019-n CoV вирусаар халдварлагсад болон нас барсан хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр "Одоогийн байдлаар 23,6 мянган хүн халдвар авч,491 хүн нас бараад байна" гэж Хятадын ЭМГ-аас мэдээлэв.
Харин хоёрдугаар сарын 4-нд халдвар авагсдын тоо 20438,нас баралт 425 байсан юм.Энэ нь хоногт 3000 гаруй хүн халдвар авч,66 хүн хорвоог орхиж байна гэсэн үг билээ.Өвчний голомт Хубэй мужид халдвартай 16,6 мянган хүн байгаа бөгөөд 479 хүн нас баржээ.
Харин Хятад даяар 632 хүн эдгэж,эмнэлгээс гараад байна.
БНХАУ-ын зэрэгцээ 23 оронд өвчлөл бүртгэгдсэн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2019-nCoV вирусийн дэгдэлтийг олон улсын хэмжээний онцгой байдал гэж үзсэн юм. Вирусийн дэгдэлт өргөн цараатай цар дэгдэлт болж мэдэхийг мэргэжилтнүүд үгүйсгэхгүй байна.
Үхлийн аюултай коронавирус тархах голомт болсон Ухань хот хэрэг дээрээ дайны цагийн байдалд байна гэж Хятадад суугаа Оросын элчин сайд Андрей Денисов хэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ