Хонконгод анхны хүн коронавирусаар нас барлаа
Шинэ төрлийн коронавирусаар өвчилсөн хүн нас барсан анхны тохиолдол Хонконгийн засаг захиргааны онцгой бүсэд гарав.Сонинд мэдээлснээр Маргарет гүнжийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 39 настай эр өнөө өглөө гэнэт зүрхний шигдээсээр хорвоог орхисон байна.Нэгдүгээр сарын 21-нд хурдны галт тэргээр Ухань хотод очоод хоёр хоногийн дараа Хонконгод буцаж ирсэн түүнд мөн сарын 31-нд коронавирусын шинж тэмдэг илэрч эхэлсэн тул эмнэлгийн тусламж хүссэн аж.Талийгаач Хонконгод коронавирусын халдвар авсан 13 дахь хүн болсон юм.Сүүлийн үеийн мэдээгээр Хонконгод коронавирусын халдвар авсан 15 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд 159 хүн эмнэлгийн хяналтанд буй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ