Үхлийн аюултай коронавирусийн халдвар авсан хүний тоог гаргажээ
Гонконгийн их сургуулийн эрдэмтэд Уханийн коронавирусийн халдвар авсан байж болох хүний жинхэнэ тоог зарласан байна. Судлаачдын дүгнэснээр, 2020 оны нэгдүгээр сарын 25-ны байдлаар 75 815 хүн халдвар аваад байсан нь албан ёсны тооноос арав дахин олон байжээ. “Science Alert” сайтад ингэж бичсэн байна.
Вирус тархасан бодит байдлыг онолын загварчлалаар гаргажээ. Нотлогдсон тохиолдол албан ёсны тооноос зөрж байгаа нь хэд хэдэн хүчин зүйлтэй холбоотой аж.
Судалгааны дүнгээс үзвэл, арванхоёрдугаар сард вирусийн халдвар авсан хүн бүр нь 2-3 хүнд халдвар тараасан байж болох гэнэ. Өвчтөний тоо 6,43 өдөр бүрийд хоёр дахин нэмэгдэж байжээ. Эрдэмтдийн хэлснээр, цар дэгдэлтийн хоёрдогч голомтууд Уханиас нэг-хоёр долоо хоногийн сүүлд хятадын олон томхон хотод тархасан болох ажээ. Хэрвээ вирус өргөн цараатай тархвал, нас барагсдын тоо мэдээж олон байж болох талтай. Улирлын ханиад томуугаар жил бүр 290 000-аас 650 000 хүртэл хүн нас бардаг байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ