Коронавирусын халдвартай бүсгүйгээс эрүүл охин төржээ

                Хятадын зүүн хойд нутгийн Хэйлунзян мужийн нийслэл Харбин хотын эмнэлэгт төрсөн эмэгтэй Хятадын азтай нэгэн ээж болжээ.

Жирэмсний 38 дахь долоо хоногтоо коронавирусийн халдвар авсан эмэгтэй төрөх өдрөө эмнэлэгт ирсэн байна. Энэ нь тодорхой болмогц тэр эх барих, амьсгал болон нярай хүүхдийн шинжээчдийн зөвлөгөө авчээ.  Эмэгтэйн биеийн байдалд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд түүнд кесарево хагалгаа хийж, хүүхдийг төрүүлсэн  байна.

Харбин хотын эрүүл мэндийн комиссын мэдээлснийг иш татан хятадын англи хэлээр гардаг EVNS  сонинд ингэж бичжээ.

Хүүхэд 3,05 кг жинтэй  төрж, эмч нар түүний биеийн байдлыг Апгарын шаталбарын 10 баллаар 10 балл гэж үнэлсэн байна. Үүнээс гадна, эмч нар хүүхдээс хоёр удаа цусны шинжилгээ авч,  түүний биеэс вирус  илрээгүй ажээ.

Төрсний дараа охин, эх хоёр хөл хорионд байсан байна. Одоо эмэгтэйн бие нэгэнт сайжирч, гэхдээ эмч нарын хяналтад байгаа ажээ.

Мягмар гарагийн байдлаар, Хятадад 20,4 мянга гаруй хүн вирусийн халдвар авч, нас барсан хүн 425 болоод байна.

Б.Атар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ