Хятадад шинэ вирусийн дэгдэлт хэзээ намжих тухай ярьж байна

Коронавирусийн дэгдэлт хоёрдугаар сарын дунд үе гэхэд оргил цэгтээ хүрч, үүний дараа  дэгдэлт буурна хэмээн шинжээчид нотлож байна. Тийнхүү энэхүү дэгдэлт гуравдугаар сарын сүүлч гэхэд бүрэн зогсох ажээ. 

“Хэрвээ нэгдүгээр сарын 23-наас тоолвол,  билгийн тооллын тэргүүн сарын ойролцоогоор 15 гэхэд  тодорхой үр дүн харагдаж болох юм” гэж шинжээч хэлсэн байна.

2020 оны хоёрдугаар сарын 2 бол Хятадад гэр бүл бүртгүүлэх маш  онцгой өдөр бөгөөд эдгээр тооны хослол нь “мянган жилд ганц удаа” тохиодог байна.

РИА Новости агентлаг China News сайтад бичсэнийг иш татахдаа, коронавирусээс болоод Бээжин хотын эрх баригчид нас барагсадтай салах ёс гүйцэтгэх арга хэмжээг олуул цуглаж  явуулахыг түр хориглож, 2020.02.2-ны өдөр товлосон гэр бүл бүртгэх ёслолыг цуцласныг мэдээлжээ. 

“Одоо Бээжинд 12 оршуулгын товчоо байгаа бөгөөд талийгаач нартай салах ёс гүйцэтгэхийг зогсоогоод байна. Учир нь, урьдчилсан  бүртгэлээр ийм ёслол бүрд хэдэн арав, дээд тал нь нэг зуу гаруй хүн цуглардаг учир, ийм тоо хүн нэг дор цугларах нь вирусийн дэгдэлттэй тэмцэхэд тус болохгүй” гэж Бээжингийн иргэний захиргааны удирдах газрын тэргүүн Ли Ваньзюн мэдэгджээ. 

Бээжингийн олон дурлалт хос өөрсдийн төлөвлөгөөг мөн цуцлахад  хүрнэ. 2020 оны хоёрдугаар сарын 2 нь  Хятадад гэр бүл бүртгэх маш чухал өдөр бөгөөд учир нь, хятад хэлэнд  эдгээр тооны хослол нь “би чамд хайртай, чамд хайртай” гэсэн үгтэй дуудлага төстэй бөгөөд “мянган жилд ганцхан удаа” тохиодог байна.

“Хотын засгийн газрын сайшааснаар, тус хотод гэр бүл бүртгэдэг бүх байгууллага 2020.02.2-нд бүртгүүлэхээр төлөвлөсөн бүртгэлийг цуцлаж байна” гэж хотын захиргааны сайтад тавигдсан мэдэгдэлдээ эрх баригчид  мэдээлжээ. 

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ