71 настай дуучин Дэвид Олни тайзан дээр амьсгал хураажээ
Энэ талаар дуучны найз Эми Ригби нүүр номынхоо хуудсанд мэдээлсэн байна.71 настай Дэвид Олни Флорида мужийн Санта-Роза-Бич хотод болсон дуу зохиогчдын наадмын тайзан дээр гурав дахь дуугаа дуулж байхдаа болиод үзэгчдээс уучлал гуйж,нүдээ анин суусан гэнэ.Сандал дээр гитартайгаа сууж байсан түүнийг эмч нар аврахыг оролдсон ч хожимдсон байсан аж. Тухайн үеийн Провиденс одоогийн Род-Айлендэд 1948 онд төрсөн тэрээр 1973 онд Нэшвиллд ирж,анхны хамтлагаа байгуулжээ.Бие даасан анхны цомгоо 1986 онд олны хүртээл болгосон тэр,30-аад жилийн хугацаанд 20-иос цөөнгүй цомог гаргасан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ