Г.Уянга АН-аас нэр дэвшинэ

УИХ-ын сонгууль ойртож байгаа энэ цаг үед хэн хэн ямар намаас нэр дэвших вэ гэдэг нь тодорхой болж, сонгуульд нэр дэвших эрхмүүд ээлж дарааллан ажлаа хүлээлгэн өгч буй.

Өнгөрсөн сонгуулиар УИХ-д сонгогдож чадаагүй УИХ-ын гишүүн асан Г.Уянга 2012-2016 онд гишүүн байхдаа улстөрийн нам хүртэл байгуулаад амжсан. Тодруулбал Тусгаар тогтнол, эв нэгдлийн намыг байгуулж, даргаар нь ажиллаад нэг хэсэг л шуугиан тарьсан.

Гэтэл тэрбээр энэ жилийн сонгуульд Тусгаар тогтнол, эв нэгдлийн намаасаа биш харин АН-аас нэр дэвшинэ хэмээн сошиад хаягаараа бичжээ. Тодруулбал “Би АН-аас нэр дэвшинэ. Хүн болгон асуугаад төвөгтэй юм. Нэгмөсөн хариулъя” гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ