50 жилийн өмнө хулгайлагдсан охины тухай мэдээллийг 1 сая доллараар авах гэнэ
Австралийн Шинэ Өмнөд Уэльсийн засгийн газар 1970 онд алга болсон хүүхдийн тухай мэдээлэл өгсөн хүнд олгох шагналыг нэмжээ.
Гурван настай Рерил Гриммер охин Вуллонгонг хотын Фей-Медоу наран шарлагын газраас алга болсноос хойш өнгөрсөн ням гарагт 50 жил болсон байна. Тэр өдөр охин ээж болон гурван ахынхаа хамт наран шарлагын газарт байжээ. Түүнийг шүршүүрийн газарт сүүлчийн удаа харсан байна. Нэг үл таних эрэгтэй охиныг машины зогсоол руу авч явсан тухай болсон явдлыг харсан хүмүүс сүүлд нь хэлж байжээ. Түүнээс хойш хэн ч түүнийг хараагүй байна.
Тийнхүү Австралийн эрх баригчид энэ хэргийг илрүүлэхэд туслах аливаа мэдээлэл өгсөн хүнд олгох шагналыг нэмж, үүнийг нэг сая австрали доллар (700 мянга орчим ам. доллар) болгожээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ