Австрали улс дахь монголчуудын анхааралд
Австрали Улсын New South Wales, Queensland мужуудаас эхэлсэн ойн түймэр газар авч, Victoria, ACT мужуудыг хамран хүний амь эрсдэн, өмч хөрөнгө сүйдсэн харамсалтай явдал гарч буйг та нар сайн мэдэж байгаа.
Иймд дээрх мужуудад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэд Та бүхнийг анхаарал болгоомжтой байж, тус тусын орон нутгийн засаг захиргаанаас гаргаж буй сэрэмжлүүлэгт анхаарал хандуулж, мөрдөж ажиллахыг Австрали улс Монголын Элчин сайдын яамнаас анхаарууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ