Дайн зарласантай адил гэжээ
Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусын генерал Касем Сулейманийг америкийн тал бүрэлгэснийг дайн зарласантай зүйрлэж болно гэж НҮБ-д суугаа Ираны байнгын төлөөлөгч Мажид Тахт-Раванчи телевизийн CNN сувагт өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Байнгын төлөөлөгч болсон явдлыг “Ираны ард түмний эсрэг АНУ-ын зүгээс үйлдсэн дайны ажиллагаа” хэмээн тодорхойлоод, агаараас цохилт өгсөн нь Ираны эсрэг дайн хийж эхэлсэнтэй агаар нэгэн юм” гэж мэдэгдсэн байна.
Ираны зүгээс “тодорхой байдлаар хатуу өшөө авах болно” гэж Тахт-Раванчи бас дурджээ. “Ираны зүгээс өөр юу хүлээж болох вэ? Бид зүгээр суугаад байж чадахгүй. Бид ажиллах ёстой, бид ажиллах болно” гэж тэр мэдэгдсэн байна.
Нэгдүгээр сарын 3-нд шилжих шөнө Багдад хотын олон улсын нисэх буудлыг АНУ пуужингаар харвасны улмаас Касем Сулеймани алагдсан юм. Түүнийг устгах тушаалыг Дональд Трамп биечилэн өгчээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ