Жуулчдад хамгийн аюулгүй орон
Австрал улс жуулчдад хамгийн аюулгүй орон юм гэж даатгалын ВНТР компанийн шинжээчид мэдэгджээ.
Жагсаалтын хоёрт Швед, гуравт Шинэ Зеланд бичигдсэн байна. Эхний аравт бас Итали, Нидерланд, Франц, Исланд, Ирланд, Грек, Япон оржээ.
2020 онд Африк, Латин Америкийн орнууд болон Персийн булангийн улсуудыг аялахад хамгийн аюултай чиглэл гэдгийг өнгөрсөн арваннэгдүгээр сард мэдээлж байсан юм. Жуулчдын хувьд хамгийн осолтой орнуудын эхэнд Ливи, Сомали, Афганистан, Венесуэл оржээ. Шинжээчдийн мэдээлснээр, 2020 онд дээрх орнуудад бүх гурван үзүүлэлтээр их эрсдэлтай байна хэмээн үзэж байна. Мэргэжилтнүүд Нигер, Гвиней, Сьерра-Леоне, Либери, Өмнөд Судан, Эритрей, Төв Африкийн бүгд найрамдлах улсыг эрүүл мэндэд аюултай орон гэж нэрлэжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ