Нэг тэрбум рубль хожив

Москва хотын оршин суугч “Русское лото”-ноос нэг тэрбум рубль (манайхаар бол – 44 тэрбум гаруй төгрөг – ред.,)  хожжээ.  “Столото” хувьцаат нийгэмлэгийн хэвлэлийн албаны мэдэгдсэнийг иш татан “Российская газета” сонинд ингэж бичсэн байна.

Энэ нь Орос орны түүхэнд  тэрбум  рубль хожсон анхны тохиолдол аж. Баярын тохирлыг  нэгдүгээр сарын 1-нд гаргаж, үүнд 53 сая гаруй сугалаа оролцжээ.  Хонжвортой купоныг Москвад 100 рублиэр (4460 төгрөг) худалдан авсан байна.

Хэн гэдэг хүн ийм их мөнгө хожсон нь одоогоор тодорхойгүй байна.  Түүнийг  хонжвороо авахаар Москва хотын салбарт ирэхийг урьжээ.

Тэр 13%-ийн  татвар төлж, хонжвороо авахыг “Столото” нийгэмлэгийн хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.

Б.Атар


СЭТГЭГДЭЛ БИЧИХ