Софи Лорены түүний бүсгүй дүүгийн хувь тавилан

    Софи Лореныг хичнээн ч үзэсгэлэнтэй сайхан эмэгтэй хэмээн үзэж байсан ч, өнгөрсөн үеийн ачаа түүнд байнга шахуу дарамт болж иржээ. Уг нь София Шиколоне гэдэг байсан Софи Лорен болон түүний бүсгүй дүү Мария Шиколоне хоёрын хүүхэд нас амаргүй байж. Эгч, дүү хоёр хамтдаа  ямар амьдрал туулсан юм бол, домогт жүжигчний цорын ганц бүсгүй дүүгийн хувь тавилан ямар байсан юм бол? 

Шиколонегийн гэр бүлийнхний дунд эрэгтэй талын хүмүүсээс ганцхан өвөө нь л байж. София (1934 онд төрсөн) болон Мария (1938 оных) хоёр хүүхэд насаа  ээж Ромильда болон эмээ, өвөөгийн хамт өнгөрүүлсэн байна. Сүүлд нь Мария  Шиколоне үүнийгээ “эхийн эрхт ёст айл” хэмээн хэлж байсан бөгөөд харин тэгэхэд тэр бутач хүүхэд гэгддэг байжээ.

Охидын аав, ээж хоёр албан ёсоор  гэрлээгүй гэнэ.  Хоёр дахь охин удахгүй төрөх гэж байгааг мэдсэнээр эцэг нь Ромильдаг хаяжээ. Эмэгтэй эцгийнхээ  гэрт эргэн ирж, удалгүй Мария төрсөн байна. Эцэг нь Софияаг өөрийнх, харин Марияаг миний хүүхэд биш хэмээн үзэж, Мария ч  удаан хугацаагаар ээжийнхээ овог – Виллани гэсэн овогтой явжээ.  Энэ нь тэр үеийн Итали айлын бүх хүний хувьд хар толбо болж байжээ. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ