Арван жилд хамгийн их орлого олсон тамирчдыг нэрлэв

“Forbes” сэтгүүл  2010-аас 2019 онд хамгийн их орлого  олсон тамирчдын жагсаалт нийтлэжээ. Бүрэн жагсаалтыг уг сэтгүүлийн сайтаас уншиж болно.

Эхний байранд америкийн боксчин Флойд Мэйуэзер  бичигджээ. “Forbes” сэтгүүлийн дүгнэснээр,  өнгөрсөн 10 жилд тэр 915 сая долларын орлого олсон байна. 2017 оны наймдугаар сард холимог тулааны (ММА) Конор Макгрегортой өрсөлдсөн нь  Мэйуэзерын хамгийн дуулиантай тоглолт болсон юм. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн бичиж байснаар,  америкийн боксчин энэ тулаанаас ойролцоогоор 300 сая доллар авсан байна. 

Хоёрт Португалын шигшээ баг болон Турины “Ювентус” клубийн довтлогч Криштиану Роналду оржээ. Тэр арван жилд 800 сая долларын орлого олсон байна. “Барселоны” довтлогч Лионель Месси түүнээс 50 сая доллараар дутжээ.

Хамгийн их орлого олсон арван тамирчны сүүлийг британийн Льюис Хэмилтон мушигаж байна. “Форомула-1”-ийн  нисэгч тэр 400 сая долларын орлого олжээ.

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ