Оросын зарим жолооч машиныхаа дугуйнд яагаад канистр бэхэлж явдаг вэ
Ачааны машины жолооч нар машиныхаа дугуйнд байнга шахуу канистр бэхлэсэн явдагийг автомашины шинжээчид тайлбарлажээ. Оросын жолооч нар ямагт авхаалж овсгоотой байж ирсэн бөгөөд эх орны машины аж үйлдвэр бий болсон бүхий л хугацаанд амьдралыг үлэмжхэн хөнгөвчилж болох олон ашигтай санал санаачлага дэвшүүлсэн юм.
Тийнхүү жишээлвэл, холын тээврийн ачааны тэрэгний жолооч нар машины дугуйнд хуванцар канистр бэхлэсэн явж байхыг байнга шахуу анзаарч болно. Харин канистрт өдөр тутам өмсдөг хувцас хунар, угаалгын нунтаг хийсэн ус байдаг байна. Замд байнга явах шаардлагатайгаас болоод жолооч нар эд зүйлсээ угаах ийм сонин арга сэджээ.
Ингэхдээ хувцас хунарыг бүрэн угааж, цэвэрхэн болгоход ердөө 10-12 километр явахад хангалттай гэнэ. Хувцасыг мөн ийм аргаар цэвэр усанд булхаж болно. Олон жолооч нарын хэлснээр, цагт 55 километрийн хурдтай явахад ямар ч төвөг учирдаггүй бөгөөд харин угаасан хувцас цэв цэвэрхэн болдог байна.
Ингэхдээ канистр нь резинэн жийргэвч бүхий тагтай байдаг бөгөөд тийнхүү ийм канистрыг олны дунд “хээрийн угаалгын машин” гэдэг аж.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ