Нэг хундага шампань дарс эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг тухай ярьжээ

РИА Новости агентлаг  санал асуулгад оролцсон эмч нарын хэлснийг иш татахдаа, шинэ жилийн шөнө уусан ганц бокал шампань дарс хүний эрүүл мэндэд хор хүргэхгүй, гэхдээ хатуулаг ихтэй согтууруулах ундаа уухаас татгалзах нь дээр гэж мэдээлсэн байна.

Хүмүүс ганцхан бокалаар хязгаарлаж чадалгүй, тэгээд  ахиухан хүртчих нь олонтоо байдгийг эмч нар тэмдэглэжээ.

Гэтэл согтууруулах ундаа даадаг  билүү гэдгээ хүн бүр мэдэж, үүнээс шалтгаалан согтууруулах ундаа уух эсэхээ  шийдвэрлэх хэрэгтэй юм.

Согтууруулах ундааны аюулгүй тун гэж байдаггүй, тиймээс  хүн хичнээн л их уунав,  биедээ төдийчинэ илүү  хор учруулдагийг эмч нар сануулж байна. 

Хэтрүүлэхгүй байж,  хатуулаг ихтэй согтууруулах ундаа уухаас зайлсхийхийг бодохыг эмч нар онцлон тэмдэглэжээ.

Б.Атар


СЭТГЭГДЭЛ БИЧИХ