ОО-ийн өрөөнд суух хугацааг богиносгох арга олжээ
Британийн “StandardToilet” компани OO-ийн өрөөнд таван минутаас илүү хугацаагаар суух боломж олгодоггүй суултуур бүтээсэн байна. “Дейли мэйл” сонинд ингэж бичжээ.
Шинэ суултуурын суудал нь газартай зэрэгцээ биш, харин урагшаа 13 градусын налуу гэнэ. Үйлдвэрлэгчдийн тооцоолсноор, ингэснээр суултуур дээр суугаа хүний хөлд ирэх ачаалал хөндийдүү сууж байгаа үеийнх шигээр нэмэгдэж, улмаар ийм байдалд удаан суух нь эвгүй болдог байна.
Шинэ суултуур нь 00-ийн өрөөнд ажилтнуудын байх хугацааг богиносгож, улмаар хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх боломж олгож, мөн нуруу турууг тэгш байлгахад тустай хэмээн тайлбарлаж байна. Хотын захиргааны байгууллагууд болон автозамын дагуу байдаг албан газрууд шинэ суултуурыг сонирхож байгаа гэж Стаффордиш гүнлэгт байдаг “StandardToilet” компанийнхан ярьж байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ