Хамгийн аюултай согтууруулах ундааг нэрлэжээ
Их Британийн Брайтоны их сургуулийн эрдэмтэн Хал Сосабовски хатуулаг ихтэй “херес” дарс болон портвейныг хамгийн аюултай согтууруулах ундаа хэмээн тодорхойлжээ. Энэ талаар түүний хэлснийг “Дэйли мейл” сонинд иш татан дурдсан байна.
Энэ хоёр согтууруулах ундаа нь түргэн шимэгддэг, этанолын харьцангуй өндөр – 20 орчим хувийн агууламжтай байдгаараа онцлог юм гэж Сосабовски тайлбарлажээ. Виски болон бусад хатуулаг согтууруулах ундаа бас аюултай бөгөөд учир нь эдгээр ундаа их согтоодог гэж мэргэжилтэн хэлсэн байна. Ингэхдээ өндөр градустайгаасаа болоод виски болон бусад хатуулаг архи, дарс нь цусанд удаан шимэгддэг, учир нь ходоодны эсийн үйл ажиллагааг дарангуйлдаг юм гэж Сосабовски тэмдэглэжээ. Түргэн зуур согтоодог оргилуун дарснуудаас тэр бас сэрэмжлүүлсэн байна.
Хэрвээ спиртийн агууламж нь 40 хувьтай хатуулаг ундаа ууж байгаа бол, түргэн согтохгүйн тулд түүнийг усаар даруулах гэх хэрэггүй гэж эмч хэлжээ. Мөн хатуулаг багатай ундааны араас хатуулаг ихтэй согтууруулах ундаа уухгүй байхыг бас зөвлөсөн байна.
Ямар ч хэмжээтэй согтууруулах ундаа уух нь ноцтой аюул бүхий элдэв өвчин тусах эрсдэлийг ихэсгэдэг аж. Японы судлаачид хорт хавдартай 63,2 мянган өвчтөн болон бие эрүүл 63,2 хүний клиникийн мэдээллийг судлажээ. Бүх оролцогч өдөр бүр хэрэглэдэг согтууруулах ундааны стандарт нэгжийн талаар мэдээлж байжээ. Нэг стандарт нэгж гэдэг нь 23 грамм этанол гэсэн үг бөгөөд энэ нь 180 грамм саке, 500 миллилитр шар айраг, 180 грамм дарс юмуу 60 миллилитр вискитэй тэнцүү юм. Согтууруулах ундаа огт хэрэглэхгүй нөхцөлд хорт хавдраар өвчлөх эрсдэл хамгийн бага байжээ. Ингэхдээ өвчлөх магадлал болон согтууруулах ундааны хэмжээ хоорондоо шууд хамааралтай нь ажиглагдсан байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ