Америк эмэгтэй 2008.08.08, 2009.09.09, 2010.10.10-нд хүүхдээ төрүүлжээ

Америкийн Мичиган муж улсын эзэгтэй бага охиноо 2010.10.10, дунд хүүгээ 2009.09.09,  том охиноо 2008.08.08-нд төрүүлжээ. Ийм явдал 50 сая төрөлтөд ганц удаа тохиолддог гэнэ! Одоо 42 настай Барбара Сопер  үүнийг өөрсдийнхөө багаахан гайхамшиг хэмээн ярьдаг байна.  Хүүхдүүдийнх нь төрсөн өдөр өвөрмөц сонин хэдий ч,  үүнийг урьдаас төлөвлөгөөгүй, харин ч хүүхэд бүрийг төрөхөд  битүүдээ санаа зовдог  байсан гэж эхнэр, нөхөр хоёр ярьжээ. 

Хосын анхны хүүхэд  яг хугацаандаа төрсөн байна. Хоёр дахийг нь  мэс  заслын аргаар төрүүлжээ. Уг нь аравдугаар  сарын 20-нд  төрөх байсан гэдэг. Отгон хүү нь мөн хугацаанаас өмнө төрсөн бөгөөд арваннэгдүгээр сарын 4-нд төрөх байсан ч,  Барбарагийн эмч хүндрэл гарч болзошгүйгээс сэрэмжлэх хэрэгтэй гэж үзжээ. 

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ