Зургаан цаг хагас зогссон зүрхний үйл ажиллагааг сэргээжээ

Испанид эмч нар 6,5 цаг зогссон зүрхний үйл ажиллагааг анх удаа сэргээж чаджээ.  Арваннэгдүгээр сарын 3-нд болсон энэ явдлын тухай “Vanguardia” сонинд бичсэн байна.

Британийн 34 настай эмэгтэй Одри Мэш хэт их даарснаас болж  зүрх нь зогссоныг тэмдэглэжээ. Тэр Каталонид нөхрийнхөө хамт амарч байхдаа ууланд гарахаар шийдсэн байна. Тэднийг 2,5 мянга гаруй метрийн өндөрт гарахад цаг агаар муудаж, эмэгтэй гэнэт ухаан алджээ.  Нөхөр нь түүний судсыг тэмтэрч үзэхэд,  цохихгүй байсан байна. Мөн амьсгалж байгаа эсэх нь мэдэгдэхээ больж, нэг л биш болжээ. 

Тэгээд аврагчдыг дуудаж, тэд нисдэг тэргээр ирсэн байна. Нөхрийнх нь хэлснээр, бүсгүйн биеийн температур 18 градус болсныг тэд сануулжээ.  Эмэгтэйг Барселон хотын эмнэлэгт яаралтай хүргэж, энд эмч нар түүнийг сэхээж чадсан байна. Эмч нар үүнийг “онгой явдал” хэмээн тодорхойлжээ

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ