Хятадыг НАТО-гийн гол сөргөлдөгч гэжээ
НАТО-гийн гол сөргөлдөгч нь Хятад улс юм гэж германы “”Вельт” сонинд бичжээ.
БНХАУ-ын үүргийн тухай нэгдмэл санаа бодол НАТО-д байхгүй юм. АНУ Хятадыг дайснаа гэж үздэг бол, Герман, Францын эрх баригчид Хятадтай харилцахдаа худалдааны талд анхаарал төвлөрүүлдэг гэж өгүүлэл бичигч тэмдэглэсэн байна.
Герман, Франц хоёр Хятадаас учирч буй аюулыг дутуу үнэлж байдгийг өгүүлэлд дурджээ. Бээжингийн эрх баригчид Европт улс төрийн нөлөөг “худалдаж авах” бодолтой байна гэж тэмдэглэжээ.
Хятадын цэргийн хүчин чадал зузаарч байгаа тухай зохиогч бас бичсэн байна. Энэ нь Европын аюулгүй, сайн сайхан байдалд ноцтой үр дагавартай байж болох юм гэж тэр бичжээ. Үүнээс гадна, НАТО-гийн эвсэл өөртөө аюул занал учруулж байгааг өгүүлэлд тэмидэглэсэн байна. “Эрх чөлөө, сайн сайхан байдлыг гаднын аюулаас өдөр бүр дахин дахин хамгаалж байх хэрэгтэй гэсэн өрнөдийн нийгмийн үндсэн зөвшилцөл байхаа больж байгаа юм” хэмээн өгүүлэл бичигч нотлож байна.
Лондон хотод болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын дүнгийн тухай мэдэгдэлд Оросыг олон улсын терроризмын хамтаар тус эвслийн хувьд учирч буй гол аюул занал гэж тодорхойлжээ. “Оросын түрэмгий үйлдэл” болон олон улсын терроризм эвслийн гишүүн орнуудын аюулгүй байдалд зангалхийлж байна гэж уулзалтад оролоцогчид үзжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ