Асашёорюү Монгол Улсын иргэн болсон Саеид Молайд гурван өрөө байр бэлэглэнэ гэлээ
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж Монгол Улсын иргэн болоод удаагүй байгаа Ираны алдарт бөх, ДАШТ-ий алт, хүрэл, Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий нэг мөнгө, хоёр хүрэл медальт Саид Моллаид гурван өрөө байр бэлэглэж байгаагаа зарлалаа.
Тэрбээр сошиал хуудсаараа дамжуулан “Монгол Улсын иргэн MOLLAEI SAEID. Саеид Молайд миний зүгээс 3 өрөө байр бэлэглэснээ илэрхийлж байна! Таньд спортын өндөр амжилт хүсье! Монгол улсын төлөө зүтгэе!” хэмээн бичжээ.
Моллаей Саеид нь жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-д барилддаг, 27 настай бөгөөд энэ сарын 12-14-нд БНХАУ-ын Чиндаод болох “World Masters” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ