Багш бүсгүйг сурагчидтайгаа бэлгийн харьцаанд орсон гэж буруутгаж байна

 Техас муж улсын нэгэн дунд сургуулийн багш эмэгтэйг хоёр сурагчтайгаа бэлгийн харьцаанд орсон гэж буруутгаж байгаа аж.Тэр бүсгүй 32 настай бөгөөд хоёр хүүхдийн ээж гэнэ.Багш бүсгүй 16 настай сурагчидтайгаа эр эмийн харьцаанд орсон эсэхээ сайн мэдэхгүй байна,тэр үед согтууруулах ундаа их хэрэглэсэн байсан гэж мэдүүлжээ. Өнгөрсөн гуравдугаар сард түүний 18 настай сурагчтайгаа бэлгийн харьцаанд орсон нь нотлогджээ.Техас муж улсын хуулиар хэдийгээр багш нь насанд хүрсэн ч сурагчтайгаа бэлгийн харьцаанд орохыг хориглодог юм.Түүний өмгөөлөгчийн ярьснаар багш бүсгүй мөрдөн байцаалт эхэлснээс хойш согтууруулах ундаа огт хэрэглээгүй агаад архины эсрэг нийгэмлэгт явж буй гэнэ.Түүний буруутай нь нотлогдвол багшлах эрхээ бүх насаараа хасуулна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ