Хамрын нүх яагаад хоёр байдаг вэ?

“Хамрын нүх яагаад хоёр байдаг вэ?” гэсэн асуултыг олон хүн хүүхдийн, тэнэг асуулт хэмээн үздэг ч,  заримдаа тэр бүр хүн энэ асуултад хариулж чаддаггүй байна. Тийнхүү хамар яагаад чухамхүү ийм бүтэцтэй байдгийг тайлбарлах гэж  оролдоё. 

Физиологч-эмч нарын хэлдэгээр, хамрын нүх бүр нь тус тусдаа тодорхой үүрэгтэй  бөгөөд хоёр нүх тархины тал бөмбөлөгүүдтэй шууд холбоотой байдаг байна. Тухайлбал, баруун нүх нь тархины зүүн тал бөмбөлөгтэй холбоотой бөгөөд үнэрийн гарал үүсэлд дүн шинжилгээ хийж, “санамжийн сангаас” үүнтэй төстэй ямар нэг зүйлийг эрж хайх үүрэгтэй гэнэ. 

Харин  хамрын зүүн нүх нь баруун хагас бөмбөлөгтэй холбоотой бөгөөд  үнэрүүдийг бие биенээс нь ялгаж чаддаг байна.

Үүний зэрэгцээ, хамрын аль нэг нүх нь заримдаа нөгөөгөөсөө бага зэрэг  сул үнэрлэдэг ч, үүнд муу юм гэж огт байхгүй.

Ийм байдлаар үнэрийн молекулууд янз бүрийн хурдтай хөдлөдөг бөгөөд энэ нь рецептортай нэгэн зэрэг  шүргэлцдэггүй гэсэн үг юм. Чухам тииймээс хүн  нарийн үнэрүүдийг ялгаж,  бараг мэдэгдэхүй шахуу  үнэрийг ч таньж  чаддаг байна.

Гэсэн ч, үнэрлэх мэдрэмж  хүний амьдралд тийм их үүрэг гүйцэтгэдэггүй аж. Мэдээллийн 90%-ийг нүдээр, 5%-ийг чихээр, 2-хон %-ийг хамраар  авдаг байна. Хэрвээ хувьслын явцад хүмүүст хамрын ганцхан  нүх үлдсэн бол, үнэрлэх мэдрэмж  бүр шалихгүй байх байсан нь тодорхой юм. 

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ