Америкийн “бэтмен-охины” ээж хүүхдээ Орост мэс засал хийлгэсний дараа харуулав
“Бэтмений багийг” санагдуулахаар нүүрэндээ том гэгэчийн төрөлхийн мэнгэтэй төрсөн Луна охины ээж Кэрол Феннер эмчилгээ эхлэсний дараа хүүхдийнхээ гэрэл зургуудыг үзүүлсэн байна. Зургуудыг Кэролын Instagram-д тавьжээ.
Мэнгэ багассан нь зургаас харагдаж байна. Сүүлчийн мэс заслыг нэг сарын өмнө хийлгэсэн бөгөөд эцсийн үр дүн хожуу гарах болно гэж Кэрол бичсэн байна. “Бид бас олон удаа мэс засал хийлгэнэ, гэхдээ эхний үр дүнд сэтгэл дүүрэн байна, учир нь Лунад өвдөлт зовиур илрэхгүй байгаа юм. Эх хүний зөнгөөр, Орост ирсэндээ баяртай байна!” гэж тэр бичжээ.
Аравдугаар сард Краснодарын хавдрын эмч нар ой хагастай охинд анхны мэс засал хийсэн байна. Мэнгийг авах бүх ажилбар бүтэн хагас жилийн хугацаа шаардана гэж эмч нар үзэж байгаа ажээ.
Нүүрэндээ ховор төрлийн төрөлхийн мэнгэтэйгээс болоод Луна Феннерийг “Бэтманы багтай охин” хэмээн хочлох болсон юм. Ийм том мэнгэ 20 мянган төрөлтөд нэг удаа тохиолддог бөгөөд яваандаа арьсны ноцтой хавдар болж мэддэг байна. Хүүхдийнхээ эмчилгээний зардлыг төлөхийн тулд эцэг, эх нь краудфандингийн GoFundMe онлайнаар мөнгө цуглуулж байгаа ажээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ