Зүрх-судасны системд хамгийн ашигтай жимс
Эрсдэлтэй бүлгийн хүмүүс болон ерөөс хүн амын бусад бүлгийнхэнд ямар жимс ашигтай болохыг судалгаа харуулжээ.
Янз бүрийн орны анагаах ухааны хүрээлэн болон клиникийн эмнэлгүүд зүрх-судсны элдэв өвчин тусах эрсдэлийг хамгийн үр дүнтэй бууруулдаг тийм төрлийн жимсийг хэд хэдэн судалгаагаараа тогтоожээ.
Анагаах ухааны news-medical порталд бичсэнээр, тийнхүү нэрс хамгийн ашигтай жимс болж таарсан байна. Энэ жимс нь полифенол гэдэг бодисоор баялаг, бас нэг төрлийн антиоксидант бөгөөд түүнчилэн глюкозын боловсруулалт, шингэлтийг сайжируулдаг ажээ.
Шинэхэн нэрс нь бие махбодь дахь үрэвслийн үйл явцыг дарангуйлж эхлэдэг бөгөөд “хөөсний эс” (энэ эс нь холестерин агуулж, судасны хананд товруу үүсгэдэг) үүсэхийг саатуулдаг байна. Үүний зэрэгцээ нэрс нь липидийн агууламжийг жигдэрүүлж, зүрхний булчин үрэвсэх эрсдэлийг бууруулдаг аж.
Өдөрт нэг цайны халбага нэрс идэх нь зүрх-судасны элдэв өвчнөөс сэргийлэх сайн хэрэгсэл болдогийг бас тогтоосон байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ