“Тэргэнцэртэй сайхан бүсгүй” тэмцээний тэргүүн титмийг Б.Лхамсүрэн зүүлээ
“Тэргэнцэртэй сайхан бүсгүй үндэсний 2 дугаар уралдаан” өнгөрөгч долоо хоногт явагдаж ялагчаа тодрууллаа. Тэмцээний үндэсний ялагч буюу тэргүүн титмийн эзнээр Б.Лхамсүрэн шалгарч, БНФУ-ын Парис хотноо зохион байгуулагдах Олон улсын тэргэнцэртэй миссийн тэмцээнд оролцлох эрхийн эзэн болсон байна.
Тэмцээний үеэр нийт таван номинац шалгаруулснаас:
1. Авъяаслаг сайхан бүсгүйгээр Х.Соёлдэлгэр
2. Оюунлаг сайхан бүсгүйгээр Б.Бадамханд
3. Олны таашаалд нийцсэн сайхан бүсгүйгээр Т.Урантөгс
4. Хүмүүнлэгийн илч сайхан бүсгүйгээр Ч.Тунгалагтуяа нар шалгарчээ.
Энэхүү арга хэмжээг Монголд анх удаа “Эмэгтэйчүүдийн Бриллиант клуб” ТББ нь 2014 онд зохион байгуулж байсан бол энэ удаа 5 жилийнхээ ойн хүрээнд 2 дахь удаагаа зохион байгууллаа.
Тэмцээний онцлог нь Үндэсний ялагч буюу тэргүүн титмийн эзэн 2020 оны 3 дугаар сард Франц улсад болох Олон улсын Тэргэнцэртэй миссийн тэмцээнд оролцох эрхийг авч байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ