Эм орлодог бүтээгдэхүүнүүдийг нэрлэжээ

    Зарим бүтээгдэхүүнийг эмийн оронд хэглэж болдог талаар та мэдэх үү. Тэгвэл  Эмч Франциска Рубин “Focus” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа ийм дүгнэлт хийжээ.

    Түүний хэлснээр, эдгээр бүтээгдэхүүнд овъёос, төмс, цагаан гаа, зөгийн бал, гүргэм, байцаа, масло, давс, лимон, болон сонгиныг хамруулж болох аж. Эдгээрийг хүнсэнд хэрэглэхээс гадна, бигнүүр, маска маягаар хэрэглэж болдог аж.

    Тухайлбал,овъёос, байцаа нь гэдэсний эрүүл мэндэд чухал бөгөөд эхнийх нь холестериныг бууруулж, харин хоёр дахь нь хоолны шингэлтийг дэмжиж, хараанд сайн ажээ. Түүнчилэн Рубин арьсны загатнааны үед  овъёосны ханд хэрэглэхийг зөвлөсөн байна. Цагаан гаа нь сэтгэл санаа сэргээж,  цус шингэлж, сахар болон холестерины хэмжээг бууруулдаг аж.

    Харин Зөгийн бал нь бронхит өвчний үед юугаар ч орлуулашгүй бөгөөд тулай өвчний үед давстай усанд хөлөө дүрэх нь сайн гэж эмч нотлож байна.

    Оливийн тос нь судас бэхжүүлэхэд туслаж, харин маалингийн тос  цус бүлэнтэхээс сэргийлдэг байна. Толгой өвдөхөд лимонтай кофе ууж болно гэж эмч хэлжээ. Гүргэм нь  үрэвслийн эсрэг үйлчлэлээрээ хорт хавдар өвчин тусах эрсдэлийг багасгах боломж олгодог аж. Сонгинотой шөл цистит өвчинд, харин чанасан төмс цээж хорсоход сайн гэнэ.

    Зарим бүтээгдэхүүнийг хамт хэрэглэх нь хортой болохыг  дотоод шүүрлийн булчирхайн эмч сануулж байсан юм.  Жишээ нь, какаонд сүү нэмэх нь хүний эрүүл мэндэд ашиг тус өгөхгүй бөгөөд тодруулвал  какаоны шошонд агуулагддаг хурган чихийн хүчил нь  кальцийн шингэцийг саатуулдаг байна. Цагаан талхыг жемтэй хамт идэх нь тусгүй бөгөөд хоёр бүтээгдэхүүн дэх түргэн нүүрс ус нь цусан дахь сахарын хэмжээг эрс ихэсгэдэг аж.

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ