Үзэгчдэд үзмэрээс идэхийг зөвшөөрдөг музей

Олонхи музейд “үз, гэхдээ бүү хүр” гэсэн гол дүрэм үйлчилдэг билээ. Харин Францын Лион хотын "Citi  Internationale de la Gastronomie" музей  бүх таван мэдрэхүйгээ ашиглан, францын болон дэлхийн хоол, амттан идэхийг үзэгчдэдээ санал болгодог  байна. Хуучин “Grand Hоtel-Dieu” эмнэлгийн сэргээн засварласан байшинд  дэлхийн янз бүрийн орны хоолны түүхээс авахуулаад, сав суулга хүртэл олон сонирхолтой үзмэр тавьдаг  байна.

"Citi Internationale de la Gastronomie" музейн үзэгчдийг  мастер-ангиудаар оруулж,  хоол амтлахыг урьдаг байна. Үзэсгэлэнгээр  хоолны зэс, жор, кино болон гэрэл зураг үзүүлнэ.  Үүнээс гадна,  “Хоолны атлас” зэрэг интерактив үзмэрүүд тавьж, зочдыг дэлхийн янз бүрийн нутгийн хоолтой танилцуулна.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ