Кофе, дарс зүрхэнд хэрхэн нөлөөлдөг тухай
Кофе зүрхэнд аюулгүй, хэрвээ түүнийг тогтмол хэрэглэлээ ч даралт ихэсгэдэггүй гэж Германы бүртгэгдсэн зүрхний эмч нарын холбооны эмч Хериберк Брюк мэдэгджээ. “Focus” сэтгүүлд ингэж бичсэн байна.
Үүнээс гадна, кофеин нь хорт хавдар, зөнөгрөл болон чихрийн шижин өвчин даамжирах эрсдэлийг бууруулж болохыг шинжээч тэмдэглээд, өдөрт дөрөв хүртэл жижиг аяга кофе ууж болно гэж хэлсэн байна.
Харин улаан дарс ашигтай тухай яриаг Брюк няцаажээ. Түүний хэлснээр, бие махбодь дахь багахан хэмжээний улаан дарс ч зүрхний хэм алдагдуулж болдог байна.
Эмч өөрт тохирсон хүчний дасгал хийж байхыг зүрхний өвчтэй хүмүүст зөвлөөд, учир нь ийм дасгал булчинг сайжируулж, судсанд тустай гэжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ