Орос кинонуудын дээд амжилтыг шинэчлэв


Алексей Сидоровын бүтээсэн "Т-34" кино Японд прокатны орос киноны орлогын дээд амжилт тогтоожээ.Ойролцоогоои 600 мянган доллар олоод буй уг бүтээл сүүлийн 25 жилийн хамгийн шилдгээр тодорсон байна.Өмнөх дээд амжилтыг 1994 онд Никита Михалковын "Наранд зүдэрсэн нь" кино тогтоосон юм.Японы 67 кино театрт нээлтээ хийсэн "Т-34" нутагтаа 36 сая доллар хуримтлуулаад байгаа аж.Эл киноны гол дүрд Александр Петров,Виктор Добронравов,Ирина Старшенбаум,Винценц Кифер нар тогложээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ