Зөн билэгтэн Николь Кузнецова 298 дахиа мэс засал хийлгэжээ
Оросын "ТНТ" телевизийн "Зөн билгийн тулаан"нэвтрүүлгийн 16 дахь дугаарт оролцож,далдыг харагч хэмээн алдаршсан Николь Кузнецова Германд хоолойдоо хагалгаа хийлгэсэн байна.Энэ нь орчин үеийн шулмын 298 дахь хагалгаа аж.Инстаграм хуудастаа "Би 33 жилийн турш хоолойдоо мэс засал хийлгэж байна.Эмнэлгийн бичгийг харахад энэ удаагийнх 298 дахь нь юм.Миний өвчинг хэн ч хэзээ ч бүрэн эмчилж илаарьшуулж чадахгүй нь харамсалтай" гэж бичсэн тэрээр ховор тохиолддог амьсгалын замын өвчин багадаа тусчээ.Түүнчлэн саяхныг хүртэл хоолойд нь хийсэн тусгай гуурсгүйгээр амьсгалж чаддаггүй байв.Түүний хоолойд ургадаг хавдрыг байсхийгээд мэс заслын аргаар авдаг ба Германы эмч нар жил хагасын л өмнө гуурсгүйгээр амьсгалах боломжтой болгосон байна.
Николь Кузнецова 16 дахь "Зөн билгийн тулаан"-д гуравдугаарт орсон билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ