Нас барсан тамхичны тас хар уушиг хүмүүст айдас төрүүлэв



Хятадын Зянсу мужийн эмч 30 жил тамхи татсан нэг талийгаач өвчтөний уушгийг үзүүлжээ.  Гэмтсэн эрхтний дүрс бичлэгийн талаар “Дейли миррор” сонинд бичсэн байна.

“Тамхины эсрэг маш сайн реклам” гэж  сүлжээ хэрэглэгчдийн тодорхойлсон уг бичлэгт эмч  52 настай эрэгтэйн тамхинд харласан уушгийг үзүүлжээ.  Эмчийн хэлснээр, өвчтөн нас барсныхаа дараа донор болохыг хүсч байсан байна.

Гэвч талийгаачийн уушгийг шилжүүлэн суулгах боломжгүйг түүнийг нас барсны дараа эмч нар тогтоожээ. Өвчтөнд хэд хэдэн өвчний онош тавьсан бөгөөд эдгээр нь олон жил тамхи татсанаас үүдэлтэй юм гэж эмч нар үзэж байна.

Эмч дүрс бичлэгийг хятадын интернэт-платформад тавьжээ. Энэ бичлэг  агшин зуур тарж, түүнийг  25 сая гаруй хүн үзсэн байна. “Манай орны олон тамхичин яг ийм уушигтай байгаа. Манай багийнхан энэ уушигийг шилжүүлэн суулгаж болохгүй гэж үзсэн . Хэрвээ та амьддаа тамхи татаж байгаа бол, нас барсны дараа таны эрхтнүүд донорт тохирохгүй. Та одоо болтол тамхи татаж байгаа бол, үүнийг нэг хараарай” гэж тэр бичжээ. 

Нас барахын өмнө эмчлүүлэгч компьютерын томографын шинжилгээ хийлгэж байгаагүй юм гэж эмч сэтгүүлчдэд тайлбарлаж хэлсэн байна. “Хятадууд тамхинд нугасгүй. Зарим тохиолдолд тамхичид донор болж болдоггүйг хэлэх байна, гэхдээ тодорхой шалгуур бий” гэж эмч төгсгөлд нь дүгнэн тайлбарлажээ.

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ