30-тай юм шиг харагддаг 57 настай эмэгтэй дүн өвлийн хүйтэнд ч нүцгэн шахуу явдаг
ОХУ-ын Толъятти хотод амьдардаг Галина Кутерева гоо үзэсгэлэн,бодит наснаасаа хэт залуу харагддагаараа гайхуулж бахархдаг нэгэн.57 настай ч хамгийн ихдээ 30-тай юм шиг харагддаг түүнийг харсан хүмүүс эхэндээ эвэртэй туулай үзсэн мэт ихэд гайхдаг байсан нь өдгөө ард хоцорчээ.Жилийн дөрвөн улиралд шаахай,шорт,богино банзал,майк өмсч,бараг л нүцгэн шахуу явдаг тэр ямар ч хүйтнээс айдаггүй.
ИА "Экспресс-Новости"-гийн мэдээлснээр Галина Кутерева хүйтнээс их айдаг охин байсан гэнэ.Донбасст маш сул дорой төрж,уушгины хатгалгаагаар үе үе эмнэлэгт хэвтдэг байсан тэрээр гэрлээд Толъяттид амьдрах болсон юм.
Нэгэн үдэш нөхөртэйгээ хамт алхаж байтал хөлөнд нь хүнд таагүй мэдрэмж төрж л дээ.Энэ талаар тэр "Намар орой болчихсон,бороо орж байлаа.Нөхөртэйгээ дэлгүүрт орсон чинь хөл маань маш халуун болсон нь мэдрэгдсэн.Зөн совин минь ч надад шаахай өмсөхийг хэлсэн.Би ч хариад зөн билгээ дагасан даа" гэж дурсав.
Жинхэнэ эрх чөлөө,сэрүүн таатай байдлыг мэдрэх болсон Галина аажмаар дулаан ноосон цамц,малгай,бээлий гээд гадуур хувцаснаасаа салж эхэллээ.Одоо түүний хувцасны шүүгээнд зөвхөн зуны хувцаснууд бий агаад урт ханцуйтай цамц,өмд олдохгүй.Тэнд майк,шорт,богино банзал,даашинз л бий.Арван жил ийм хэв маягаар амьдарч буй түүний арьс хэзээ ч хөлдөж байгаагүй,гоо сайханд нь ямар нэг асуудал тулгарч байсангүй.Мөн наснаас хамааралтай өөрчлөлтүүд гарч,үрчлээ,сорви үүсдэггүй гэнэ.Эм,амин дэм уудаггүй,ханиад,томуу тэр битгий хэл хамрын шуухинаа ч тусдаггүй энэ эмэгтэй зөв хооллолтыг баримталдаг.Тухайлбал өглөөний цайнд чанасан өндөг,алим,жимс иддэг аж.Өдрийн турш их хэмжээний цэвэр ус ууж,хагас литр цөцгий иддэг Галина Кутерева согтууруулах ундаа,тамхи огт хэрэглэдэггүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ