Гэнэт баяжих гээд бүтэлгүйтэв

Словакын цагдаа нар 700 кг хув хууль бусаар хил давуулах гэсэн Украины дөрвөн иргэнийг саатуулсан аж.Энэ талаар телевизийн сувгууд мэдээлснийг Словакын Санхүүгийн ерөнхий газрын Эрүүгийн хэлтсийн төлөөлөгч Ивана Скоканова баталжээ.Тэрээр "Гаалийн шалгалтаар Украины улсын дугаартай гурван машины тээшинд хууль бусаар тээвэрлэсэн 698,9 кг хув илрүүлсэн бөгөөд үүнтэй холбогдуулан Украины дөрвөн иргэнийг саатуулсан" гэж мэдэгдлээ. Дашрамд дурдахад дээрх хэмжээний хув нь ойролцоогоор 653 мянган евро хүрэх гэнэ.Харин хууль бусаар тээвэрлэгсэд 4-10 жилийн хорих ял сонсох бололтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ