Австралид өндгөн чинээ мөндөр оржээ

 Тус улсын Квинсленд хотод тахианы өндгөн чинээ мөндөр орж,машин болон байшин барилгын цонх хагалсан байна.Энэ тухай 7 News телевизийн суваг мэдээлсэн ба Гримпи хотоос Брисбений өмнөд хэсэг хүртэлх суурин газарт аварга том мөндөр орж,сүйтгэгч салхи шуурах талаар сэрэмжлүүлэв.Түүнчлэн Квинслендийн өмнөд хэсгийн Саншайн-Кост дүүргийн оршин суугчид үүнтэй төстэй үзэгдэлтэй тулгарчээ.Мужийн бусад дүүрэгт салхи секундэд 16 метр хүртэл хүчтэй байсан гэнэ.Мөн ABC суваг хүчтэй салхи уг улсын зүүн өмнөд хэсэгт бараг 20 мянган байшинг цахилгаангүй болгосон тухай мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ