Оросууд Хорватад үнэт эдлэлийн дэлгүүр тоножээ

 Тус улсын Сплит хотын нэгэн үнэт эдлэлийн дэлгүүрээс 200 мянган еврогийн эд зүйлс хулуусан Оросын хоёр иргэнийг саатуулжээ.Хотын цагдаа нар хулгайн ноцтой хэрэгт сэжиглэгдэж буй 42 настай хоёр оросыг шүүх эмнэлгийн үзлэгээр оруулж дуусгасан аж.Түүнчлэн өөр нэг үл таних хүн байсан нь тодорхой болсон байна. Дэлгүүрт халдагсад цонхыг нь хагалж,хамгаалалтын төмөр хаалгыг онгойлгоод,их хэмжээний үнэт зүйл авсан нь тодорхой болжээ.Энэ нь 1,6 сая кун буюу ойролцоогоор 200 мянган еврогоор үнэлэгдэв.Өчигдөр Сплит хотын цагдаагийн газрын дарга Хрвое Бобан хэвлэлийн бага хурал дээр алдагдсан зүйлсийг дэлгэн үзүүлсэн байна.Мягмар гарагийн орой баривчлагдсан хоёр сэжигтний нэг нь хоёр давхрын цонхоор үсрэхийг оролдож,нөгөө нь эсэргүүцэл үзүүлсэн гэнэ.Хотын цагдаа нар гурав дахь сэжигтэнг хайж буй. Хяналтын камерийн тусламжтайгаар гэмт хэрэгтнүүдийг олсон бөгөөд тэд хоёр сарын өмнө Хорватад иржээ.Урьд нь дээрх оросууд Загребэд мөн ийм хэргээр сэжиглэгдэж байв



СЭТГЭГДЭЛ БИЧИХ