Бинт Сайрисорн "Мисс Интернешнл"-ийн ялагч болов


Японы нийслэл Токиод болсон "Мисс Интернешнл" тэмцээний ялагчаар 25 настай тай бүсгүй Бинт Сайрисорн тодорлоо.59 дэх удаагийн уг тэмцээнд 83 орны бүсгүй оролцсоноос Мексикийн Андреа Тоскано дэд миссээр шалгарч,Угандын Эвелин Наматову Каронде,Колумбийн Алехандра Венгоечея,Их Британий Харриот Лейн нар эхний тавд оржээ.Ялагч Бинт Сайрисорн нь 25 настай,эм найруулагч мэргэжилтэй бөгөөд есдүгээр сард "Тайландын мисс" тэмцээнд түрүүлсэн аж.Тус тэмцээний ялагчаар тодорсон анхны тай бүсгүй түүнд титмийг нь ноднингийн ялагч,Венесуэлийн Марием Веласко гардуулсан байна.


АНУ-ын Лонг Бич хотод 1960 онд зохиогдсон анхны тэмцээнд 52 бүсгүй оролцож,Колумбийн Стелла Маркес тэргүүлсэн түүхтэй.Дашрамд дурдахад хамгийн олон түрүүлсэн нь венесуэл бүсгүйчүүд.Тэд наймантаа титэм зүүсэн юм.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ