Шинжээчид дэлхийн хамгийн их архиддаг орнуудыг нэрлэв

Литва улс  согтууруулах ундааны хэрэглээ хамгийн ихтэй орон болж байна гэж Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны байгууллагаас мэдээлжээ. 

Литвад хүмүүс жилд 12,3 литр согтууруулах ундаа уудаг байна.

Орос улс 11,1  литрийн үзүүлэлттэйгээр жагсаалтын долоод бичигджээ. Ингэхдээ 2007 оноос Оросын оршин суугчид нэлээд бага уух болсон хэмээн мэргэжилтнүүд нотлож байна.

Литвийн араас Австри (11,8 литр), Франц  (11,7 литр) удаалж байна. Дараа нь Чех (11,6 литр), Люксембург (11,3 литр), Латви, Ирланд (тус бүр 11,2 литр) оржээ.

Эхний аравт бас Герман (10,8 литр), Португал (11,7 литр), Польш улс (10,6 литр)  орсон байна.

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ