Электрон янжуур аюултайг тайлбарлав
Электрон янжуур хүний биед сөргөөр нөлөөлдөг тухай оросын эрүүл мэндийн яамны наркологийн мэргэжилтэн Виталий Холдин ярьжээ.
Хүмүүс вейпийг аюулгүй хэмээн үздэг учир, түүнийг татаж эхлэж байна гэж тэр тэмдэглэжээ. Гэвч никотины хамааралтай болж, энэ нь ердийн янжуурт шилжихэд хүргэдэг байна.
Электрон янжуурын халж, ууршдаг шингэн нь элдэв хорт бодис агуулдаг бөгөөд ийм бодис нь тус бүрдээ өөрийн гэсэн аюул дагуулдагийг мэргэжилтэн онцлон тэмдэглэжээ. Тухайлбал, фенол гэдэг бодис нь нүд, арьс, салслаг бүрхүүлийг цочироож, формальдегид нь хорт хавдар үүсгэж, харин хар тугалга нь мэдрэл, зүрх-судасны системийг гэмтээдэг байна.
“Тамхийг асахад 250 гаруй хорт бодис ялгарч, эдгээрээс нь 69 нь хорт хавдар үүсгэдэг бөгөөд зүрх-судасны болон амьсгалын замын өвчин тусах эрсдлийг ихэсгэж, түүнчилэн уушиг, амны хөндий, хоолой болон бусад эрхтний хорт хавдар тусахад нэрмээс болдог юм” гэж мэргэжилтэн тэмдэглэжээ.
Ямар ч байдлаар тамхи татах нь хүний биед хор хүргэдэг гэж тэр хэлсэн байна. Тийнхүү өөриийгөө хуурахгүй байж, эрүүл аж төрөхийг тэр хүмүүст уриалжээ.
АНУ-д уушигны хүнд өвчнөөр 33 хүн нас барсныг электрон янжуурын ууртай холбон үздэг байна. Электрон янжуур татдаг хүмүүсийн дунд амьсгалын замын хачин өвчлөл найм, есдүгээр сард тус оронд 380 гаруй удаа бүртгэгджээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ