Ургийн ус гарснаас хойш олон хоногийн дараа хүүхдээ төрүүлсэн байна

Их Британийн Лидс хотын Лорен Миддлтон гэдэг эмэгтэй жирэмслэлтийн 26 дахь долоо хоногт ургийн ус гарснаас хойш хоёр сар хагасын дараа хүүхдээ төрүүлснийг “Metro” сонинд бичжээ.


Нөхөр нь түүнийг эмнэлэгт даруй хүргэжээ. Хүүхэд дутуу төрж магадгүй хэмээн тэд бэлтгэж, харин эмч нар  нэг их яарахгүй байж.  Тэд Лореныг үзээд,  ургийн бүрхүүл цагаас эрт хагарч, үүнээс болоод ус гарсныг илрүүлсэн байна.

Жирэмсэн эхчүүдийн ердөө гурван хувьд ийм явдал тохиолддог байна. “Үүнд айгаад байх зүйл байхгүй гэж эхэд хэлээд, долоо хоногт хоёр удаа ирж үзүүлж байхыг зөвлөн, гурван өдрийн дараа  түүнийг эмнэлгээс гаргажээ.

“Би цочирдож, маш их айсан, учир нь төрөх хугацаа болоогүй, хүүхэд  маань маш жижигхэн байсан хэрэг шүү дээ.  Энэ нь миний хувьд жинхэнэ стресс болж, энэ хугацаанд хүүхдийнхээ төлөө маш их санаа зовдог байж билээ”  гэж Лорен ярьсан байна.

Жирэмслэлтийн 37 дахь долоо хоногт хүүхдээ төрүүлнэ гэж эмч нар үзэж байсан ч,  харин 35 дахь долоо хоногт хүүхэд төржээ.

Б.Атар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ