Оросын хамгийн баян эмэгтэй 1,2 тэрбум долларын хөрөнгөтэй


"Форбес" сэтгүүлийн газраас Оросын хамгийн баян 25 эмэгтэйг тодруулжээ.Жагсаалтыг Москва хотын захирагч асан Юрий Лужковын эхнэр,"Inteco Management" компаний ерөнхийлөгч,56 настай Елена Батурина 1,2 тэрбум доллараар тэргүүлжээ.Тэрээр хойд хөршийн хамгийн баян эмэгтэйгээр 7 дахиа тодорч байгаа юм.


Хоёрдугаарт "Wildberries" интернэт дэлгүүрийн үүсгэн байгуулагч,эзэн,44 настай Татьяна Бакальчук 1 тэрбум доллараар орсон байна.Ноднин жагсаалтыг тэргүүлэхдээ тэр 600 саяын хөрөнгөтэй байсан аж.


Гуравдугаарт бичигдсэн Францын хөлбөмбөгийн "Монако" багийн эзэн,ерөнхийлөгч,тэрбумтан Дмитрий Рыболовлевийн экс гэргий Елена Рыболовлева,Петербургийн тэрбумтан Юрий Ковальчукын эхнэр Татьяна Ковальчук нар 600 сая "ногоон"-оор бичигдэв.

5.Ольга Белявцева-550 сая

6.Лилия Ротенберг-500 сая

7.Ирина Абрамович-300 сая

8.Ээж,охин Юмашева буюу Полина,Валентина Юмашева-250 сая

10.Мария Шарапова-180 сая



СЭТГЭГДЭЛ БИЧИХ