Дуучин Б.Амархүү бусдад ХАР ТАМХИ ХУДАЛДСАН НЬ тогтоогджээ
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өнгөрсөн сарын 20-нд шилжих шөнө ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон байдаг. Тэрбээр өөрийн эзэмшлийн авто машиндаа хар тамхи хэрэглэж байхдаа үйлдэл дээрээ баригдсан юм.
Харин саяхан Б.Амархүүд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дууссан. Улмаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1 дүгээр зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ.
Тэгвэл дуучин Б.Амархүүг бусдад мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг бэлтгэж бусдад худалдсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлджээ. Энэ талаар прокурорын байгууллагаас тодруулахад "Дуучин Б.Амархүүд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлээд байна. Түүнийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг түүж бэлтгэсэн, бусдад худалдсан гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн" гэх мэдээллийг өглөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ