Нэгдүгээр Александр хааны бунханыг нээхэд хоосон байжээ
Эзэн хаан нэгдүгээр Александрыгаа 47 настайдаа таалал төгссөн талаарх мэдээг бараг сонссон даруйдаа оросууд эргэлзэж буйгаа илэрхийлжээ.Учир нь түүнийг хаан ширээгээ орхиж,бадарчны амьдралыг сонгох нь гэх яриа "нас барсан" гэсэн мэдээнээс нь өмнө гарсан байж.
Хааныг "таалал төгссөн"-ий дараахан Дорнод Сибирийн Томск хотод нэгэн бадарчин ирж суурьшсанд нутгийнхан ихэд гайхсан гэдэг."Миний нэр Федор Кузьмич.Өмнө нь би хаан байсан юм шүү" хэмээн сайрхдаг байсан тэр 1864 онд ертөнцийн мөнх бусыг үзүүлэхээсээ урдхан "Миний жинхэнэ нэрийг бурханаас өөр хэн ч мэдэхгүй" гэжээ.
Эцгийгээ үе залгамжлан хаан сэнтийд заларсан хоёрдугаар Александр элдэв цуу яриаг таслан зогсоох үүднээс 1865 онд аавынхаа шарилыг хадгалсан бунхныг нээхийг тушаахад тансаг уг авс хов хоосон байв.Үүнээс бүтэн жарны хойно буюу 1926 онд хийсэн шинжилгээгээр нэгдүгээр Александрын гэх тодотголтой мөнөөх авсанд урд нь ямар ч цогцос шарил байгаагүй нь тогтоогджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ