Ники Минаж, Адель нар хамтран ажиллажээ
Английн дуучин Адельтэй хамтран уран бүтээл хийж байгаа талаараа репэр Ники Минаж лхагва гарагт мэдэгджээ. Н.Минаж Беверли Хиллз хотод “Fendi Prints On” хэмээх загварын коллекцио танилцуулах үеэрээ энэ талаар хэлсэн байна.
Адельтэй хамтран ажиллаж байгаа эсэх талаарх сэтгүүлчдийн асуултад Н.Минаж хариулахдаа, тиймээ, маш гайхалтай дуу байх болно гэжээ. Н.Минажийн дуунд дуртай хэмээн Адель өмнө нь ярьж байсан бөгөөд тэрбээр хөтлөгч Жеймс Кордены “Carpool Karaoke” нэвтрүүлэгт 2016 онд оролцох үеэрээ “Monster” дууг нь дуулж байжээ.
Н.Минаж шинэ дууныхаа талаар өөр мэдээлэл өгөөгүй боловч тэдний хамтарсан уран бүтээл Аделийн шинэ цомогт багтаж магадгүй хэмээн олон нийт таамаглаж байна. Английн дуучны цомог ирэх сард гарах төлөвтэй байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ