Б.Цэцэг: " Тийм ээ би тэрбумтан болно, тэр үед архичдыг угжихгүй, араас минь босоод ирэх залуусын боловсролд хөрөнгө оруулна"
Жүжигчин цэцэг ойрын өдрүүдэд ихээхэн бухимдалтай байна. Учир нь түүнийг машинтайгаа явж байхад нь согтуу эр өмнүүр нь орж зогсоод элдвээр харааж, 1000 төгрөг өг гэж шаарджээ. Үүнд тэрбээр ихээхэн дургүйцэж "Битгий онгироод байгаарай п... минь... Ядарсан хүнд би тусалдаг, архины мөнгө хэрэгтэй хүнд чадахгүй" хэмээжээ. Түүний бичлэгийг үзсэн олон нийт янз бүрээр үзэл бодлоо илэрхийлжээ. Үүний дунд 1000 төгрөг харамлаад, арчаагүй юм гэсэн сэтгэгдэл олон байв.
Жүжигчин бүсгүй ахин энэ талаар өөрийн facebook хуудсандаа ингэж бичжээ.
Тийм ээ би тэрбумтан...#болноо тэр үед архичдыг угжихгүй араас минь босоод ирэх залуусын боловсролд хөрөнгө оруулна.
Нус цэр, бөөлжис дээгүүр хүүхдээ хөтлөөд, өмхий самхай үнэртсэн нийгэмд ямар дуртай хүмүүс вэ? Тэднээс чинь хүүхэд битгий хэл нохой ч айгаад зугтдаг юм. Баян байж 1000₮ дээр гороолоо гэх юм. Би #Баян өөрөөсөө илүү орлоготой, илүү олон ажилтантай, хэнээс ч дутахааргүй хөдөлмөрлөж яваа хүн бүрийг хүндэлж биширдэг. Энэ тэнд явж, элдвийг нь хараад долоож долдойж явж үзээгүй, үзэх ч үгүй. Ядуу хүнийг гутаалаа л гэнэ, гудамжаар дүүрэн ажлын байр байхад арчаагүй царайлаад аяга угааж чадахгүй голоод гудамжинд гудраад хэвтэж байвал хохьчин! Арчаагүй заваан залхуу хирнээ улс орныг минь тоноод би ядуурчихлаа гээд золбирч байвал бас дахин хохьчин!!! Хүний өмнөөс уучхаад шараа тайлах мөнгөгүй бол зовлогоо зовоосон өөрийгөө зүх ахиад арчаагүй чиний хохь!!!! Хэнээс ч хулгай хийлгүй, урдах амьдралаа аваад явж буй эмэгтэй том машин унаж болдоггүй гэж бодож байвал чамд бас хохьчин гэж хэлье!!!! Унасан унааг минь илүү үзэж буй хүмүүсийг харлаа уучлаарай би банкны лизинг төлдөг хүн. Минийх болж амжаагүй банкны тэрэг!. Одоохондоо танихгүй хүнийг дурандаа дайрчих хэмжээний гутамшиг үйлдэх ёс суртахуун алга!!!! Арчаагүй бэртэгчин зантай танд 1000₮ үйлдэлгүй олддог бол талархав би!!!
Хэн ч, хэний ч өмнөөс амьдраагүй. Нийгэмдээ лай болж санал аа үхэр мэт 20 мянган төгрөгөөр худалддаг хэрнээ, овоо олигтой лай болохгүй амьдарч байгаа нэгнээ үзэж чадахгүй бол яая гэх вэ. Мөнгө чинь илүүдээд байвал архичин биш алгын чинээ амь гуйж буй хүүхдүүдэд өг!!! Чадахгүй бол Улсдаа биш өөртөө гомд!” гэжээ. Мөн тэрбээр өнөөдөр өглөөхөн “Сошиалаас залхаж байна. Дарамт, зүй бус харьцаа... Баяртай хэсэг таг болох минь” гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ