Төрийн нарийн Д.Баярсайханы төрсөн эгч Д.Эрдэнэчимэг тушаал дэвшлээ
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргын ажлыг хэл амтайхан хашиж буй Д.Баярсайханы төрсөн эгч Д.Эрдэнэчимэг Монгол Улсын Боловсролын их сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын сургуульд багшаар ажилладаг. Дүү нь яамны Төрийн нарийн болсон гээд эргэн тойрныхондоо багагүй нэр хүндтэй болсон Д.Эрдэнэчимэг саяхан тушаал дэвшиж, тус сургуулийн Урлагийн тэнхимийн эрхлэгчээр томилогдож, тушаал дэвшлээ. Овоо хэдэн жил ажилласан хирнээ багшаас хэтрээгүй Д.Эрдэнэчимэг дүүгийнхээ үед тушаалд дэвшиж тэнхим толгойлох болсон нь Төрийн нарийн дүүгийнх нь буян гэж сургуулийнхан нь шивнэлдэж байна. Мөн МУБИС-ийн захирал Х.Мандах үүрэг гүйцэтгэгчээр ажиллах 2 жилийн хугацаа нь өнгөрөөд байгаа ба одоо хүртэл жинхлээгүй байгаа билээ. Жинхлээгүй, үүрэг гүйцэтгэгч захирал Төрийн нарийнийхаа үгэнд орж, дуулгавартай байлгүй яах вэ гэсэн жиргээ тус сургуулиар тархжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ