Сүхбаатар дүүрэг эзгүй, Засаг дарга Х.Болормаа ажилдаа ороогүй байна
Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа эзгүй 1 сар илүү болж байна. Арав гаруй хоногийн өмнө олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Засаг дарга Х.Болормааг бусдад хутгалуулж монголд эмчилгээ хийлгэж байгаад Солонгос Улсыг зорьсон гэх мэдээлэл гарсан. Энэхүү мэдээллийн талаар Х.Болормаа болоод түүний ойрын хүрээллээс ямар ч тайлбар хийгээгүй учир битүүлэг байгаа. Харин Цагдаагийн ерөнхий газраас “Засаг даргыг ахуйн шинжтэй бяцхан гэмтэл авсан” гэж хамгаалсан шинжтэй тайлбарласан. Энэ бүгдээс харахад Засаг дарга гэмтэл авах нь авсан байна. Тэр нь Цагдаагийн газар бүртгэгдсэн юм байна гэж харагдаж байгаа юм. Гэтэл гэр оронд болсон ахуйн шинжтэй бяцхан ослуудыг бид тэр бүрий цагдаад мэдэгдээд байдаг билүү үгүй билүү. Эсвэл манай цагдаагийн газар ийм сайн ажилдаг болсон юмуу гэж ямар ч энгийн логикоор бодогдохоор байгаа юм. Юутай ч энэ учир битүүлэг хэрэг чимээгүй байгаа ба өвөлжилтийн бэлтгэл гэх мэт дүүрэг дээр шийдэх тулгамдсан, хүлээгдсэн асуудлууд их байгаа юм. Энэ үед Засаг дарга эзгүй, одоо хүртэл ажилдаа ороогүй байна. Х.Болормаа нь НИТХ-ын төлөөлөгч. “казино” хэмээгддэг Д.Баттулгын төрсөн дүүгийн эхнэр ба хадам ахынхаа улстөрийн нөөлгөөр өндөр албан тушаал хашиж яваа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ